Ed Sheeran, Billy Eilish нар дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг зохиогдож буй хандивын тоглолтод нэгдлээ

Ed Sheeran, Billy Eilish нар дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг зохиогдож буй хандивын тоглолтод нэгдлээ

Ed Sheeran, Lizzo, Billy Eilish нар дэлийн цаг уурын өөрчлөлт, вакцины тэгш бус байдал, өлсгөлөнгийн эсрэг зохион байгуулагдаж буй “The Global Citizen” фестивальд оролцохоор болжээ. 24 цаг зохион байгуулагдах уг тоглолтод дэлхийн 60 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм. 

Бямба гарагт/2021.09.25/ Парист эхэлсэн “The Global Citizen”-ий салхийг Элтон Жон хагалсан бол Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг болох BTS “Permission to dance” дуугаа дуулжээ. Хөвгүүд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд оролцсоныхоо дараа эх орондоо ирж, тоглолтод зориулан урьдчилсан бичлэгээ хийсэн байна. 

Олон улсын хамгийн том буяны арга хэмжээний нэгд тооцогддог энэхүү шоуг 2030 он гэхэд нэн ядуурлыг арилгах зорилготой “Global Citizen” байгууллага зохион байгуулжээ.

Нью -Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд байрлах "The Great Lawn"-д олон мянган хүн цугларчээ

Энэ төрлийн ихэнх арга хэмжээнүүдээс ялгаатай нь зохион байгуулагчид хандивын мөнгө босгох зорилгогүй, харин иргэдийн оролцоог ашиглан дэлхийн удирдагчид энэ асуудалд анхаарч, шийдмэг арга хэмжээ авахыг уриалах аж. 

Эх сурвалж: BBC