Талибанчууд хүн барьцаалсан дөрвөн этгээдийг буудан хөнөөж, цогцсыг нь олон нийтийн өмнө дүүжилжээ

Талибанчууд хүн барьцаалсан дөрвөн этгээдийг буудан хөнөөж, цогцсыг нь олон нийтийн өмнө дүүжилжээ

Талибанчууд дөрвөн хүнийг буудан хөнөөж цогцсыг нь Афганистаны Херат хотын төв талбайд дүүжилсэн талаар ВВС агентлаг мэдээллээ. Энэ талаар Талибан хөдөлгөөний төлөөлөгч “нас барсан дөрвөн хүн орон нутгийн нэгэн бизнесменийг хүүтэй нь барьцаалсан” учраас шийтгэсэн гэж тайлбарласан байна. 

Гэрчүүдийн мэдээлж буйгаар дөрвөн цогцсыг Хератын төв талбайд авчирсан бөгөөд нэгийг нь өлгөж, үлдсэн гурван цогцсыг хотын бусад талбайд өлгөхөөр авч явжээ. Харин олон нийтийн сүлжээгээр тарсан бичлэгүүдэд ачааны машины өргөгчид цусанд будагдсан цогцсыг дээш өргөж байгаа нь бичигдсэн байна. 

Херат мужийн амбан захирагчийн орлогч Маулвай Шаир цаашид хүн хулгайлах явдлыг таслан зогсоох зорилгоор үүнийг хийсэн гэж мэдэгджээ.

Уг хэрэг Талибаны үүсгэн байгуулагчдын нэг Мулла Нуруддин Тураби “Ассошиэйтед Пресс” агентлагт ярилцлага өгөхдөө “гар тайрах, цаазаар авах шийтгэлийг сэргээх гэж буйгаа” зарласны маргааш нь болсон байна. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

13 минутын өмнө