Цахим сүлжээний алдарт “меме” 74 мянган ам.доллараар зарагджээ

Цахим сүлжээний алдарт “меме” 74 мянган ам.доллараар зарагджээ

“Side Eyeing Chloe” нэрээр алдаршсан цахим сүлжээний алдарт “меме” 74 мянган ам.доллараар зарагджээ. Уг “меме”-д хоёр настай Клое хэмээх охины хөгжилтэй нүүрний хувиралыг харуулдаг. “Меме”-ийн эзэмших эрхийг Дубайд төвтэй “3F Music” хэмээх хөгжмийн продакшн “25 Ethereum” гэх дуудлага худалдаагаар авсан байна. 

Клоеийн ээж ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Гэр бүлээрээ дуудлага худалдааг үзсэн бөгөөд маш их баяртай байгаагаа” хэлжээ. 

Клое одоо 10 настай. Мөн инстаграм хуудастаа 500 мянган дагагчтай. Түүний бичлэгийг “youtube” хуудаснаас 20 сая гаруй удаа үзжээ.

Клое ээжийн хамт

Эх сурвалж: BBC