Харри Поттер цувралын од Том Фелтон гольфын тэмцээний үеэр ухаан алдаж, унажээ

Харри Поттер цувралын од Том Фелтон гольфын тэмцээний үеэр ухаан алдаж, унажээ

Харри Поттер цувралын Драко Малфойн дүрээрээ алдаршсан Том Фелтон “Ryder Cup” алдартнуудын гольфын тэмцээнд оролцож байхдаа ухаан алдан унажээ. Улмаар түүнийг мужийн эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Одоогоор биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлээгүй байна.

Энэ долоо хоногт 34 нас хүрсэн Фелтон алдарт Райдер цомын тэмцээнд Европын багийг төлөөлж, хөлбөмбөгчин асан Алессандро Дель Пьеро, NBA -ийн тоглогч асан Тони Кукоч, Саша Вуажич, ҮХЛ -ийн тоглогч асан Теему Селанне, жүжигчин Стефани Состак нартай хамт оролцсон юм. 

Тэрбээр Харри Поттер цувралд Драко Малфойн дүрийг бүтээдэг

Эх сурвалж: CNN