Энэтхэгт 15 настай охиныг бүлэглэн хүчирхийлсэн хэргээр 29 эрэгтэйг баривчилжээ

Энэтхэгт 15 настай охиныг бүлэглэн хүчирхийлсэн хэргээр 29 эрэгтэйг баривчилжээ

Энэтхэгт  насанд хүрээгүй хүүхдийг бүлэглэн хүчирхийлсэн хэргээр 29 эрэгтэйг баривчилжээ. Хохирогч охин 15 настай бөгөөд нэгдүгээр сард анх хүчирхийлэлд өртсөн байна. Улмаар сэжигтнүүд бичлэг хийж, охиныг найман сарын хугацаанд сүрдүүлэн, хүчирхийлсэн байж болзошгүй талаар Домбивли хотын Мандапа хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

Хэргийн мөрдөн байцаалтад ажиллаж буй офицер Сонали Дол “Бид хохирогч охин сэжигтнүүдтэй хэрхэн холбоо тогтоосныг судалж байна. Гэхдээ хохирогч зарим эрэгтэйг мэддэг байсан бөгөөд цөөн хэдтэй нь олон нийтийн сүлжээгээр танилцсан бололтой” гэжээ.

Уг хэрэгт мөн хоёр насанд хүрээгүй хүүхэд холбогдсон байна. Хэрэгт холбогдсон 29 эрэгтэйг тус улсын эрүүгийн хуулийн дагуу баривчилсан бөгөөд чанга дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр төлөвлөж байна. Харин насанд хүрээгүй хоёр сэжигтнийг тусад нь баривчилжээ.

Энэтхэгт сүүлийн жилүүдэд хүчингийн гэмт хэргийн тохиолдол нэмэгдсээр байна. Тодруулбал, энэ сарын эхээр Дели хотын нийслэлд 9 настай охиныг бүлэглэн хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан юм.

Гэвч бүртгэгдсэн хүчингийн хэрэг жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байна. 2012 онд тус улсад хүчингийн 25 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2019 онд 32 мянга болжээ.

Эх сурвалж: CNN