Коронавирусийн халдвар авч, эдгэрсэн иргэд үсээ будуулахад шинэ төрлийн харшлын урвал үүсэж байна

Коронавирусийн халдвар авч, эдгэрсэн иргэд үсээ будуулахад шинэ төрлийн харшлын урвал үүсэж байна

Их Британийн зарим үсчин коронавирусийн шинэ төрлийн харшлын урвалыг илрүүлжээ.

Тодруулбал, Зарим иргэн коронавирусийн халдвар аваад эдгэрсний  дараа үсний будагтай үйлчлүүлэгчдэд тууралт, түлэгдэлт илэрч байгааг тогтоосон байна.

Тухайлбал, Их Британийн нэгэн иргэн олон жилийн турш нэг л үсний будгаараа будуулж ирсэн ч саяхан хариу урвал илэрсэн бөгөөд тэрбээр коронавирусийн халдвар авч эдгэсэн хүн байжээ. Улмаар тус үсчний салоноос шалгалт хийхэд ижил асуудалтай дөрвөн үйлчлүүлэгч байсан байна. 

Лондонгийн Эзэн хааны коллежийн эрдэмтэд одоогоор энэ халдварт өвчин бусад өвчний нэгэн адил бидний дархлааны системийг хэрхэн дахин програмчилж болохыг судалж байгаа аж.

Эх сурвалж: BBC, Glasgowtimes