Оксфордын эрдэмтэн Дам Сара Гилберт: Коронавирусийн хоруу чанар нь багасаж, цаашид томуу болж үлдэнэ

Оксфордын эрдэмтэн Дам Сара Гилберт: Коронавирусийн хоруу чанар нь багасаж, цаашид томуу болж үлдэнэ

“АстраЗенека” вакцины бүтээгч Оксфордын их сургуулийн эрдэмтэн Дам Сара Гилберт хоёр хоногийн өмнө/2021.09.22/ “Royal Society of Medicine” нийгэмлэгийн хуралд үг хэлэхдээ “Коронавирус мутацид орж, хувирах магадлал бага. Цаашид хоруу чанар нь багасаж томуу болно” гэсэн нь олны анхаарлыг багагүй татаад байна.

Тэрбээр “Ихэнх хурдан тархдаг вирусийн хоруу чанар нь аажмаар буурдаг.  Sars-CoV-2 ч үүний адил замналаар явах болно.  Sars-CoV-2 цаашид мутацилагдаж, илүү аюултай хувилбар бий болно гэж би бодохгүй байна. Ингэх магадлал маш бага” гэжээ.

Гэвч түүний өмнө Английн эмнэлгийн ерөнхий эмч, профессор Крис Уитти одоо халдвар аваагүй бүх хүүхдүүд ирээдүйд COVID-19-ээр халдварлах бөгөөд одоо залуучуудын бараг тал хувь нь коронавирусээр аль хэдийн өвчлөөд байгаа талаар ярьсан юм. Харин Дам Сара Гилберт түүний хэлсэн үгийг няцаасан гэж хэлж болно. Өдгөө 59 настай тэрбээр Оксфордын их сургуулийн Женнер хүрээлэнгийн багийг удирдаж “АстраЗенека” вакциныг бүтээхэд оролцсон юм.

Эх сурвалж: Guardian