Хятад гар утас алсаас удирдах боломжтой байж болзошгүй тул худалдан авахгүй байхыг уриаллаа

Хятад гар утас алсаас удирдах боломжтой байж болзошгүй тул худалдан авахгүй байхыг уриаллаа

Литва улсын батлан хамгаалах яамны зүгээс БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утас худалдаж авахгүй байхыг уриалжээ.

Энэхүү уриалгыг тус улсын Кибер аюулгүй байдлын Үндэсний төв Хятадад үйлдвэрлэсэн 5G гар утаснуудад дүн шинжилгээ хийсэн тайлан дээрээ үндэслэн уриалсан бөгөөд хэрэв худалдан авсан бол хурдан яаралтай солихыг сануулсан байна.

Дээрх шалгалтад Хятадын “Xiaomi” брэндийн гар утсанд үгийн хяналтын программ хангамж суурилуулсан байсан бол “Huawei” брэндийн нэгэн гар утсанд аюулгүй байдлын алдаатай болох нь батлагдсан  гэжээ. Үгийн хяналтын программтай гар утас гэдэг нь тухайн гар утсыг хүссэн үедээ алсаас удирдах боломжтой байж болзошгүй гэсэн үг бөгөөд энэ төрлөө Европ руу түлхүү гаргадаг гэсэн байна.