ТАСС: ОХУ-д бензиний үнэ гурван долоо хоног дараалан буурлаа

ТАСС: ОХУ-д бензиний үнэ гурван долоо хоног дараалан буурлаа

ОХУ -д бензиний үнэ 9-р сарын 14-20 -ны хооронд 0.02 хувиар буурчээ. Үүнийг дагаад инфляц 0.1 хувиар буурав. Росстатын мэдээлснээр 2021 оны 9 -р сарын 13-19 -ний хооронд бензиний хэрэглээний дундаж үнэ 1 копейкаар буурч, 48.87 рубль болжээ.

Тодруулбал, АИ-92 бензиний дундаж үнэ 1 копейкаар буурч 45.93 рубль болов. Мөн АИ-95 бензин 2 копейкээр буурч 49.74 рубль болов. Харин АИ-98 бензиний үнэ 1 копейкээр өсөж 57.57 рубль болжээ. Одоогоор ОХУ-ын 21 төвийн бүсэд шатахууны үнэ буурсан үзүүлэлттэй байна. Москва, Санкт- Петербург хотод бензиний үнэ өөрчлөгдөөгүй байна.

Шатахуун үйлдвэрлэл. Энэ хугацаанд ОХУ-д шатахууны үйлдвэрлэлтийн хэмжээ өмнөх долоон хоногтой харьцуулахад 6,8 хувиар буурч 731 мянган тонн болжээ. Мөн дизель түлшний үйлдвэрлэл 3.7 хувиар буурч, 1 сая 459.3 мянган тонн болсон байна. ОХУ-ын хэмжээнд наймдугаар сард шатахуун үйлдвэрлэл 3.5 сая тоннд хүрсэн бөгөөд энэ нь өмнөх долдугаар сарынхаас 4.9 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар их юм.

ТАСС агентлагийн дээрх мэдээллээс харахад, одоо ОХУ-д АИ-92, АИ-95 авто бензиний үнэ монгол мөнгөөр 1762-1919 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Эх сурвалж: TACC