2022 онд “Fantastic Beasts”-ийн шинэ анги гарахыг албан ёсоор зарлажээ

2022 онд “Fantastic Beasts”-ийн шинэ анги гарахыг албан ёсоор зарлажээ

Алдарт “Harry Potter” киноны зохиолч Жоан Роулингийн ид шидийн өөр нэгэн ертөнцийг харуулсан "Fantastic Beasts" франчайзын шинэ анги 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд албан ёсоор үзэгчдийн хүртээл болно.

“Fantastic Beasts: The Secrets of Dumbledore” хэмээх гуравдугаар ангид ид шидийн ертөнцийн амьтан судлаач Ньют Скамандерын цоо шинэ, сонирхолтой, нууцлаг түүхийг өгүүлэх аж. 

Киноны гол дүрд “Дани охин” болон “Физикч Стивен Хокинг” зэрэг бүтээлүүдээр хэдийнээ олны танил болсон Английн жүжигчин Эдди Редмэйн тоглох юм. Харин Альбус Дамблдорын дүрд Жуд Лоу дүр бүтээхээр болжээ.

Гуравдугаар ангийн кино зохиолыг Стив Кловс, Жоан Роулинг нар бичсэн бөгөөд кино найруулагчаар өмнөх ангиудыг мөн найруулсан Дэвид Йейтс ажиллах аж.

Эх сурвалж: Wizarding World