АНУ 18-аас дээш насныханд вакцины ГУРАВДУГААР тун хийхийг зөвшөөрөв

АНУ 18-аас дээш насныханд вакцины ГУРАВДУГААР тун хийхийг зөвшөөрөв

АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар коронавирусийн эсрэг вакцины гурав дах тунг хийлгэхийг албан ёсоор зөвшөөрчээ. 

Энэхүү шийдвэр нь одоогоор зөвхөн насанд хүрэгчдэд буюу 18-аас дээш насныханд хэрэгжих аж. Урьд өмнө нь тус улсын Ерөнхийлөгч Жо Байден вакцины гуравдугаар тунг дэмжсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан ч хүнс, эмийн удирдах газар болон ДЭМБ-ын зүгээс аль болох гуравдугаар тунг хийлгэхийг түр азнахыг уриалж байсан юм.

Гэсэн хэдий ч АНУ-ын хүнс, эмийн удирдах газрын комиссарын үүрэг гүйцэтгэгч Жанет Вудкок хэлэхдээ, "Бид Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакцины гуравдугаар тунг эрүүл мэндийн ажилчид, багш нар, асрагчид, худалдагчид, орон гэргүй хүмүүс болон хоригдлууд гэх мэт насанд хүрсэн, өндөр эрсдэлтэй салбарт ажилладаг, амьдардаг хүмүүст тарихыг зөвшөөрлөө” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: RT.com