Эрдэмтэд сансар огторгуйд орших асар том, нууцлаг хөндийг илрүүлжээ

Эрдэмтэд сансар огторгуйд орших асар том, нууцлаг хөндийг илрүүлжээ

Эрдэмтэд сансар огторгуйгаас аварга том, нууцлаг хөндийг олж ирүүлсэн бөгөөд энэ нь тэдэнд олон төрлийн эргэлзээ төрүүлж байгаа гэжээ.

Энэхүү бөмбөрцөг хэлбэртэй хөндийг одон орны судлаачид Персей ба Үхрийн нэртэй оддын дундаас олж илрүүлсэн бөгөөд 500 гэрлийн жилийн урттай аж. Мөн тус хөндий нь молекул үүлээр хүрээлэгдсэн байсан бөгөөд эрдэмтэд энэхүү хоосон зай яагаад үүсэн талаар ямар ч таамаглал дэвшүүлж чадахгүй байсаар байна.

Судалгааг удирдсан Астрофизикийн төв (CfA) -ийн Онол, Тооцооллын Хүрээлэнгийн (ITC) докторын дараах судлаач Шмуэль Биля хэлэхдээ, “Бидэнд хоёр онол бий. Гэхдээ аль нь ч таарахгүй байна. Энэ хөндий сая сая жилийн туршид бий болсон цуврал супернова бөгөөд цаг хугацааны явцад үүсэн байж болзошгүй” гэсэн байна.

Европын сансрын агентлаг сансар огторгуйд байрладаг “Gaia” хэмээх ажиглалтын газрыг нээсэн бөгөөд энэ нь одон орон судлаачдын хувьд томоохон нээлт болж байсан юм. Өмнө нь газрын зургууд зөвхөн 2D форматаар эрдэмтдийн зургийг харуулдаг байсан тул шинэ 3D газрын зураг нь молекул үүлийг бүрэн харах боломжтой байгаа гэжээ.