Манай улс шатахууны хомстолд орсон тул шатахуун түгээх станцууд борлуулалтдаа хязгаарлалт тогтоож “нэг автомашинд 30 мянга төгрөг”-ийн л шатахуун өгч буй.
Энэ байдал ирэх аравдугаар сарыг хүртэл үргэлжилж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж буй. Мөн Засгийн газрыг буруутгах иргэдийн бухимдал ч дээд цэгтээ хүрээд байна.
Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн твиттер хуудастаа, “Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ. Экспорт, импортын тээвэр зогссон. Бензин байхгүй. Чаддаг хүмүүсийг ажилд аваад гацаагаа гаргана уу! У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ улсаараа тэг зогсолт хийхээсээ өмнө шийднэ үү! Оройтож байна” хэмээжээ.
Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ. Экспорт, импортын тээвэр зогссон. Бензин байхгүй. Чаддаг хүмүүсийг ажилд аваад гацаагаа гаргана уу!@UKhurelsukh @Zandanshatar @OyunerdeneMN
— Zandaakhuu Enkhbold (@enkhboldz) September 22, 2021
Улсаараа тэг зогсолт хийхээсээ өмнө шийднэ үү! Оройтож байна.