ВИДЕО: Зэвсэгт этгээд Украины Ерөнхийлөгчийн зөвлөх, дотнын найзынх нь амь насанд халдахыг оролджээ

ВИДЕО: Зэвсэгт этгээд Украины Ерөнхийлөгчийн зөвлөх, дотнын найзынх нь амь насанд халдахыг оролджээ

Өнгөрсөн шөнө/2021.09.23/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн зөвлөх, дотнын найз Серхий Шефир рүү  рүү зэвсэгт этгээдүүд дайрч, амь насанд нь халдахыг оролджээ.

Хэргийг тодруулбал, Серхий Шефир Лесники тосгоноор дамжин нийслэл Киев рүү явж байсан аж. Энэ үеэр түүний сууж явсан машин руу автомат буугаар 10 гаруй удаа бууджээ. Азаар сум Шефирийг оноогүй хэдий ч жолооч нь бэртэж, эмнэлэгт хүргэгдэн яаралтай мэс засалд орсон байна.

Украины Ерөнхийлөгч Владимр Зеленский болон Серхий Шефир

Цагдаа нар хэргийн газар мөрдөн байцаалт хийж эхэлсэн бөгөөд сэжигтнийг баривчлаагүй байгаа аж.  Болсон явдлын дараа Украины Ерөнхийлөгч Зеленский НҮБ -ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлснийхээ дараа Нью Йорк руу хийх айлчлалаа богиносгохоо мэдэгджээ.

Тэрбээр “Үүний цаана хэн байсныг би мэдэхгүй гэдгээ шударгаар хэлье. Энэ халдлагын цаана дотоод, гадаад аль ч хүч байж болно.  Гэхдээ энэ довтолгоо манай багийн хүч чадалд нөлөөлөхгүй” гэжээ. Мөн Шефир хэвлэлийн бага хурал хийж, түүний амийг аварсан жолоочид талархал илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Guardian




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө