СИНЬХУА: Монголд коронавирусийн халдвараар амьтан үхсэн анхны тохиолдол батлагджээ

СИНЬХУА: Монголд коронавирусийн халдвараар амьтан үхсэн анхны тохиолдол батлагджээ

Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хоёр минж үхсэн болохыг тус улсын Мал эмнэлгийн ерөнхий газар (GAVS) мэдээллээ.

Энэ талаар тус газрын шинжээч А.Түвшинбаяр бидэнд мэдээлэхдээ “Манай улсад өнгөрсөн сард хоёр минж учир битүүлгээр үхсэн. Лабораторийн шинжилгээгээр минжнүүд халдвар авч үхсэн болох нь тогтоогдсон” гэв. Энэ нь тус улсад COVID-19-ийн улмаас амьтан үхсэн анхны тохиолдол юм.

Үхсэн минжнүүд нь нийслэл Улаанбаатарын Байгаль орчны хэлтсийн дэргэдэх Минж үржүүлгийн төвийн хяналтад байсан аж.

Үүнээс гадна өөр долоон минжнээс коронавирусийн Дельта хувилбар илэрсэн талаар тус улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) мэдээлсэн.

Монголын Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрахын хэлж буйгаар өвчилсөн минжнүүд ойролцоох нутгийн малчдаас халдвар авсан байж болзошгүй аж. Дельта хувилбараар өвчилсөн долоон минжид ханиалгах, нус гоожих, нүд нь наалдамхай болох зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд зохих эмчилгээ хийснээ дараа бүгд эдгэрчээ. Минжнээс гадна тус улсад гэрийн тэжээвэр хоёр муурнаас халдвар илрээд байгаа юм.

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАНТАЙ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

  • Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх,
  • Бага насны хүүхдээс хол байлгах,
  • Тэжээвэр амьтныг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх,
  • 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх,
  • Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх,
  • Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих,
  • Бусад амьтадтай тоглуулахгүй байх,
  • Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх,
  • Амьтанд амны хаалт зүүлгэх,
  • Амьтны хөлийг савантай усаар угаах,
  • Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 0.25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх,
  • Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах,
  • Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх,
  • Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях,
  • 1 литр усанд 0.25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх,
  • Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандаарай.

Эх сурвалж: Xinhua