ВИДЕО: Амны хаалтаа дутуу зүүсэн Их Британийн боксын аваргыг онгоцноос албадан буулгажээ

ВИДЕО: Амны хаалтаа дутуу зүүсэн Их Британийн боксын аваргыг онгоцноос албадан буулгажээ

Их Британийн боксын аварга Амир Хан “American Airlines” компанийг өөрийг нь "ямар ч шалтгаангүйгээр" онгоцноос албадан буулгасан гэж мэдэгдээд байна. Өдгөө 34 настай өөрийн тэрбээр тветтер хуудастаа байрлуулсан бичлэгт “Нью-Йоркоос Колорадо дахь бэлтгэлийн бааз руугаа явахаар найзтайгаа хамт онгоцонд суусан байсан ч ямар ч шалтгаангүйгээр нислэгээс хассан” бөгөөд тун гомдолтой байгаа талаараа ярьжээ. 

Гэвч гэрчүүдийн мэдээлж буйгаар Амир Хан амны хаалтаа дутуу зүүсэн байсан бөгөөд нисэх багаас шаардлага тавихад эсэргүүцсэн байна. Улмаар түүнийг онгоцноос албадан буулгахаас өөр аргагүй болжээ. 

ВИДЕО: