БНХАУ-ын тэргүүн НҮБ-ын чуулганы үеэр нүүрснээс татгалзах амлалт өгөв

БНХАУ-ын тэргүүн НҮБ-ын чуулганы үеэр нүүрснээс татгалзах амлалт өгөв

БНХАУ-ын Дарга Си Жиньпин НҮБ -ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хилийн чанадад нүүрсээр ажилладаг эрчим хүчний цахилгаан станц барих шинэ төслүүдэд санхүүжилт олгохгүй гэж мэдэгдлээ.

Тус улс “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Индонез, Вьетнам зэрэг оронд нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүчний төсөл хэрэгжүүлж, санхүүжүүлж ирсэн. Тэгвэл чуулганы үеэр Си Жиньпин өөрийн орон болон хөгжиж буй орнуудад ногоон болон нүүрс бага ялгаруулах эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхэд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

АНУ -ын цаг уурын элч Жон Керри уг мэдэгдлийг сайшааж, "Ши даргын шийдвэрийг сонсоод үнэхээр баяртай байна" гэж мэдэгдэлдээ дурджээ.

БНХАУ нь дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч бөгөөд дотоодын эрчим хүчний хэрэгцээ нь нүүрснээс ихээхэн хамаардаг. Цаашид тус улс нүүрсээр ажилладаг эрчим хүчний цахилгаан станц барих төслүүдийг санхүүжүүлэхээ больсноор “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хөгжиж буй олон орны нүүрсний үйлдвэрүүдийн өргөтгөлийг хязгаарлана хэмээн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: BBC