ВИДЕО: Шатахууны хомстлоос болж автомашины урт цуваа үүсэж, иргэд хоорондоо маргалдаж байна

ВИДЕО: Шатахууны хомстлоос болж автомашины урт цуваа үүсэж, иргэд хоорондоо маргалдаж байна

Манай улс АИ-92 болон АИ-95 шатахууны хомстолд ороод байна. Үүнийг дагаад шатахуун түгээх станцууд борлуулалтад мөнгөн дүнгийн хязгаарлалт тогтоож эхэлсэн тул шатахуун авах гэсэн автомашины урт дараалал үүсээд байна. 

Мөн шатахуун нь дууссан автомашинаа түрсэн иргэд, олон цагаар шатахуунд дугаарласан иргэд хоорондоо маргалдах гээд нийгэмд баггүй бухимдал үүсээд байна. 

Тэгвэл энэхүү хомстлыг “иргэд шатахуун ихээр нөөцөл” гэж АМГТГ-аас мэдэгдсэн. Харин Петровис компаниас “шатахууны үнийг чөлөөлөөгүй нь шатахуун импортлогчид алдагдал хүлээхэд хүрсэн” гэж тайлбарлаж буй юм.