Манай улсад А 92 шатахууны хомстол үүсэж, үүнийг дагаад шатахуун түгээх станцууд борлуулалтдаа хязгаарлалт тогтоогоод байна.
Иймд өнөөдөр /2021.09.22/-ийн Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад БНХАУ-аас суугаа Элчин сайд Цай Вэньруй, ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубарович нартай уулзахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Манай улс шатахууны хомстолд ороод байгаа шалтгаан нь ОХУ-ын “Angarsk” үйлдвэр засвартай байгаа бөгөөд ОХУ-аас найм, есдүгээр сард нийлүүлэх ёстой шатахууны 8-10 хувийг нийлүүлсэн. Мөн БНХАУ-ын China oil компаниас шатахуун авах гэрээг манай улс байгуулсан ч галт тэрэг явуулах боломжгүй гэсэн хариу өгөөд байгаа. Иймд Ерөнхий сайдын элчин сайд нартай уулзах уулзалтаар дээрх асуудлууд хөндөгдөх бололтой.