Ч.Батзаяагийн бүргэдчин ардын гэрэл зураг Английн “Sunday Mirror” сонины нүүрэнд гарчээ

Ч.Батзаяагийн бүргэдчин ардын гэрэл зураг Английн “Sunday Mirror” сонины нүүрэнд гарчээ

Их Британийн “Sunday Mirror” сонины энэ оны дугаарт зурагчин Ч.Батзаяагийн бүргэдчин ардын гэрэл зураг нийтлэгджээ. “Sunday Mirror” нь борлуулалтаараа Англид нэлээн дээгүүр бичигддэг хэвлэлүүдийн нэг. 2000 онд “Sunday Mirror” сонин 2 сая хувь борлогдож байсан бөгөөд үүнээс хойш тус амжилт шинэчлэгдээгүй хэвээр байна.

Сонирхуулахад, гэрэл зурагчин Ч.Батзаяагийн Монголын шарга азарганы зураг 2016 онд Английн “The Daily Telegraph” сониноос шалгаруулсан Амьтдын шилдэг гэрэл зургийн жагсаалтад багтаж байжээ.