“Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн НЗДТГ-т ДАРГЫН албан тушаал хашдаггүй гэв

“Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн НЗДТГ-т ДАРГЫН албан тушаал хашдаггүй гэв

Энэ есдүгээр сарын 20-ны өдөр /2021.09.20/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрч ирэх аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг нээхээр болсон юм.

Мөн үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон бөгөөд ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл байхаар тогтсон билээ.

Тэгвэл хэлэлцүүлгийн үеэр Д.Сумъяабазарын хажууд СТА “Сүнс” хамтлагийн ахлагч, продюсер Б.Лхагвасүрэн сууж байгааг харсан зарим иргэд түүнийг НЗДТГ-т тушаал хашиж, дарга болсон гэж байв.

Тэгвэл тухайн үед дээрх хэлэлцүүлэгт “Монголын ресторан, зоогийн газрын холбоо”, “Бэх” баар эрхлэгчдийн холбоо”, “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”-ийн төлөөлөлтэй уулзсан бөгөөд Б.Лхагвасүрэн нь урлагийн салбарт уран бүтээлчдийн оюуны өмчийг хамгаалах зорилготой “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” гэсэн ТББ-ыг  тэргүүлж явдаг аж.

Тус байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд МУГЖ Т.Ариунаа, гитарчин Д.Өлзий-Орших, “New star” студийн С.Мандах, Хип хоп холбооны ерөнхийлөгч Б.Баавар, рэппэр Gee, “Люмино” хамтлагийн Бажи, “Voice” хамтлагийн ахлагч С.Баттулга нарын уран бүтээлч байдаг байна.