МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа нар анхны хамтарсан уран бүтээлээ гаргана

МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа нар анхны хамтарсан уран бүтээлээ гаргана

МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа нар анхны хамтарсан уран бүтээлээ хийж эхэлжээ. Энэ талаар МУГЖ Т.Ариунаа өөрийн фейсбүүк хуудастаа “Үлэмж Төгөлдөр уран бүтээл төрлөө. Дуучин Ариунаа миний санаачилгаар МУСГЗ Л.Балхжав аялгууг нь бүтээж, МУСГЗ Ш.Гүрбазар яруу найргийг нь урлаж “Үлэмж Төгөлдөр” шинэхэн дуу төрлөө. Домогт Зууны манлай дуучин Б.Сарантуяатай хамтран анх удаа өөрсдийн соло чиглэлийн дуугаа та бүхэндээ тун удахгүй хүргэх гэж байна” гэжээ.