Талибанчууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхий нийтэд үг хэлэхийг хүсжээ

Талибанчууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхий нийтэд үг хэлэхийг хүсжээ

Энэ долоо хонот АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган зохион байгуулагдаж буй. Тэгвэл Афганистаны Засгийн эрхэнд гараад буй Талибанчууд чуулганы үеэр дэлхийн удирдагчдад хандаж үг хэлэхийг хүссэн захидал илгээжээ.

Захидлыг Талибан хөдөлгөөний Гадаад хэргийн сайд  Даваа гараг/2021.09.20/-т илгээсэн байна. Тэдний хүсэлтийг Итгэмжлэх жуух бичгээр хянуулах комисс хэлэлцэж байгаа аж. Уг комисст АНУ, БНХАУ, ОХУ тэргүүтэй есөн орны удирдагч, төлөөлөгчид багтжээ.

Гэвч хурал өндөрлөхөөс өмнө амжиж тэдний хүсэлтийг хэлэлцэж дуусах магадлал тун бага гэж шинжээчид дүгнэж байна. Хэрэв комисс зөвшөөрвөл чуулганы сүүлчийн өдөр буюу есдүгээр сарын 27-нд Талибанд үгээ хэлэх боломж гарах магадлалтай. Чуулгантай холбоотой Талибанчууд Дохад буй хэвлэлийн төлөөлөгч Сухаил Шахиныг Афганистаны НҮБ-ын элчин сайдаар томилсон байна. Гэвч НҮБ-ын дүрмийн дагуу одоогоор Гулам Исакзай Афганистаны элчин сайдаар ажиллаж байна.  

Эх сурвалж: BBC