“Pfizer” 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцин хүчтэй дархлаа тогтоож буйг зарлалаа

 “Pfizer” 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцин хүчтэй дархлаа тогтоож буйг зарлалаа

Америк, Германы “Pfizer”, “BioNTech” компаниуд өөрсдийн бүтээсэн 5-11 насныханд зориулсан коронавирусийн эсрэг вакцин хүчтэй дархлаа тогтоож буй нь эмнэл зүйн туршилтаар баталгаажсан талаар мэдээллээ.

Тус компаниудаас 5-11 насны 2200 гаруй хүүхдүүдэд эмнэл зүйн туршилт хийсэн бөгөөд судалгааны тайланг АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа/FDA/ болон бусад эрүүл мэндийн удирдах байгууллагуудад “аль болох хурдан” өгөх болно гэж мэдэгджээ.

“Pfizer” -ийн гүйцэтгэх захирал Альберт Бурла өнгөрсөн долоо хоногт тус насны бүлэгт зориулсан вакцины судалгааг энэ сарын эцэс гэхэд бэлэн болгоно гэж хэлж байв. Хэрэв FDA-ээс судалгааны өгөгдлийг хянахад их цаг зарцуулбал, ирэх аравдугаар сарын сүүлээр 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхлэх боломжтой гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

АНУ-д сүүлийн өдрүүдэд хүүхдүүдийн дунд халдвар нэлээдгүй тархаж байна. Есдүгээр сарын эхний долоо хоногт гэхэд тус улсад 243 мянган хүүхэд халдвар авсан талаар Америкийн Хүүхдийн Академи мэдээлжээ.

Сонирхуулахад, 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцин нь 10 микрограмм бүхий хоёр тунгаар хийгдэх аж. Энэ нь насанд хүрсэн болон өсвөр насны хүүхдүүдийн вакцины нийт тунгийн гуравны нэг орчим хувьтай тэнцэх хэмжээ. 

Эх сурвалж: CNBC