Эрх баригч намаа шүүмжилсэн аутизмтай хүүд хоёр жилийн хорих ял оноожээ

Эрх баригч намаа шүүмжилсэн аутизмтай хүүд хоёр жилийн хорих ял оноожээ

Өнгөрсөн зургадугаар сард Камбожийн эрх баригч намыг шүүмжилсэн агуулга бүхий бичвэрийг “Telegram” хаягтаа нийтэлсэн 16 настай хүүг баривчилжээ. Как Сованн Чхай гэх хүү нь аутизимтай бөгөөд шоронд хоёр дахь сараа өнгөрөөж байна. Түүнийг төрийн албан тушаалтныг өдөөн турхирсан, доромжилсон хэрэгт буруутгаж, хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял оноогоод байгаа аж.

Хүүг баривчилсан өдөр 20 гаруй цагдаа ирж, гэрийг нь бүсэлсэн бөгөөд зарим нь АК-47 буутай байжээ. Улмаар зургаан офицер гэрт нь зөвшөөрөлгүй дайран орж, хүүг авч явсан байна.

Энэ талаар хүүгийн ээж “Хүүгээ харалгүй гурван сар бож байна. Как Сованн Чхай аутизмтай, бараг есөн нас хүртлээ яриагүй. Үүнээс болж сургуулийнх нь хүүхдүүд түүнийг байнга дээрэлхэж, тохуурхдаг байсан. Хүү минь их хэцүү замыг туулсан” гэжээ. Түүний аав Как Комхеар нь Камбожийн сөрөг хүчин болох Үндэсний Аврах Нам (CNRP) -ын ахлах гишүүн бөгөөд одоо шоронд хоригдож байгаа аж.

Как Сованн Чхай

Уг явдалд НҮБ-ын шинжээчид маш санаа зовж буйгаа мэдэгдэж, түүнийг суллахыг Камбожийн эрх баригчдад уриалжээ. Гэвч энэ нь Сованн Чхайг “онилсон” анхны тохиолдол биш юм. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард мөн баривчилсан бөгөөд хоёр хоногийн дараа суллаж байжээ. Мөн дөрөвдүгээр сард сөрөг хүчнийг дэмждэг гэсэн шалтгаанаар үл таних этгээдүүд тоосгоор цохиж, гавлын ясыг хугалж байсан аж.

Эх сурвалж: BBC