БИДНИЙ ТУХАЙ: БНХАУ-ын арми Монгол цэргүүдтэй хамтарч цэргийн сургуулилт хийжээ

БИДНИЙ ТУХАЙ: БНХАУ-ын арми Монгол цэргүүдтэй хамтарч цэргийн сургуулилт хийжээ

БНСУ-ын “Koreatimes” мэдээллийн хуудаснаа өчигдөр /2021.09.20/ “БНХАУ-ын арми шөнийн сургуулилтаа эрчимжүүлж, Энэтхэгийн хилийн ойролцоо дэвшилтэт техник хэрэгсэл авчирлаа” гэсэн мэдээлэл гарчээ. 

Энэхүү мэдээлэлд, Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүд нь энэ есдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Хэнань мужийн Жумадян хотын захад Монгол, Пакистан, Тайландын цэргүүдтэй хамтарсан НҮБ-ын энхийг сахиулах олон улсын хамтарсан цэргийн сургуулилт хийжээ.

-БНХАУ ЦЭРГИЙН ШӨНИЙН СУРГУУЛИЛТАА ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА-

Дээрх хамтарсан сургуулилтын хүрээнд Хятадын арми баруун хэсгийн командлалын цэргүүдээ шинэ зэвсэг, техник хэрэгсэлтэй танилцуулахыг зорьж, Гималайн хилийн ойролцоо байрладаг цэргийн ангиуддаа шөнийн сургуулилтыг эрчимжүүлж байгаа гэсэн байна. Мөн “PLA Daily” сэтгүүлд мэдээлснээр, Намар эхэлснээс хойш Шиньжяны цэргийн хэд хэдэн хэсэг нь 5000 орчим метрийн өндөрт шөнийн байлдааны сургуулилт хийж байна гэжээ.

Энэ талаар БНХАУ-ын цэргийн командлагч Ян Ян хэлэхдээ, “Бид хуваариа шинэчилж, захын бүс нутгуудад тулгарч буй бэрхшээлүүдийн дунд тулалдааны хатуу ширүүн, чанга нөхцөл байдлыг даван туулах шаардлагатай байгаа тул цэргүүдээ өндөрлөгт сургах өндөр төвшний стандартаар хангахыг шаардаж байгаа” гэжээ. 

Мөн тэрбээр энэхүү дэвшилтэт механикжсан машин нь цастай өндөрлөг газар гэлтгүй бүгдийг гаталж, шөнийн цагаар шууд буугаар буудах пулемётын дадлага хийдэг гэсэн байна. Тэдний “PHL-11” гэх төрлийн ачааны машинд суурилагдсан өөрөө явагч нь 122мм олон пуужингийн системийг байрлуулж, нарийн цохилт өгөх сургуулилтад ашиглаж байгаа аж.

-БНХАУ ЭНЭТХЭГИЙН МАРГААНТАЙ ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУРГУУЛИЛТ ХИЙЖ МӨРГӨЛДӨӨНД БЭЛДЭЖ БАЙНА-

Тэд одоогоор Төвдийн өндөрлөгт байрлаж байгаа буюу Энэтхэгийн маргаантай хилийн ойролцоо өөрөө явагч системээр сургуулилт хийж байгаа бөгөөд энэхүү өөрөө явагч систем нь 50км хүртэлх зайтай их бууны байг хэдхэн секундын дотор устгах боломжтой гэжээ. Мөн хилийн маргаантай холбоотой асуудал сүүлийн жилүүдэд хурдацтай явагдаж байгаа тул барууны хэсгийн цэргийн командлалын зэвсгийн систем, тоног төхөөрөмжийг солих ажил явж байгаа аж. Мөн БНХАУ бүх дэвшилтэт зэвсгийг тогтмол сургуулилт хийх замаар дахин туршиж үзэх шаардлагатай бөгөөд цэргийн бие бүрэлдэхүүн нисгэгчид Монгол, Тайланд, Пакистантай хамтарсан ажиллагааны дагуу хуурай замын хүчин, тусгай байлдааны цэргүүдтэй хамтрах шаардлагатай байна гэсэн байна.

-ХЯТАД УЛС ТЕХНОЛОГИЙН ХУВЬД ЭНЭТХЭГЭЭС ИЛҮҮ ДАВУУ ТАЛТАЙ БОЛСНОО САНУУЛАВ-

2025 он гэхэд тэд 300 ширхэг J-7 онгоцоо 200 орчим илүү дэвшилтэт J-16 онгоцоор солих төлөвлөгөөтэй байгаа болон 2017 онд Докламын өндөрлөгт Энэтхэгтэй хийсэн тулааны дараа Гималайн хилийн дагуу өндөрт ажиглалтын постуудыг барьж эхэлсэн гэжээ. Үүний үр дүнд өнгөрсөн зургадугаар сард болсон мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20 цэрэг, БНХАУ-ын 4 цэрэг амиа алдсан байна. Иймд БНХАУ зэвсэг, тоног төхөөрөмжийн хувьд илүү давуу талтай тул Энэтхэг талд сануулга өгч байна гэж мэдэгджээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө