ВИДЕО: ОХУ-ын их сургууль руу зэвсэгт этгээд халдаж, найман хүнийг хөнөөжээ

ВИДЕО: ОХУ-ын их сургууль руу зэвсэгт этгээд халдаж, найман хүнийг хөнөөжээ

ОХУ -ын Пермь хотод байрлах Персийн Улсын Их Сургуульд өнөөдөр зэвсэгт этгээд гал нээж, найман хүнийг хөнөөжээ. Халдлага орон нутгийн цагаар 11.00 цагт болсон байна. Хяналтын камерт сэжигтэн их сургуулийн кэмпус руу ормогцоо буудаж эхэлсэн нь бичигджээ. Улмаар оюутан, багш нар сандарч, зарим нь цонхоор үсэрсэн байна.

Цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг шархдуулж, саатуулсан бөгөөд оюутан байсан гэх мэдээлэл орон нутгийн хэвлэлүүдээр түгээд байна.

Одоогоор мөрдөн байцаалт үргэлжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Урьдчилсан дүгнэлтээр сэжигтнийг ямар нэгэн нэгэн улс төр, шашны сэдэлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж таамаглаж байна.

Ташрамд дурдахад, энэ оны эхээр Оросын төв Казань хотод 19 настай зэвсэгт этгээд хуучин сурдаг байсан сургууль руугаа нэвтэрч, гал нээсний улмаас есөн хүний аминд хүрсэн хэрэг гарсан билээ.

Эх сурвалж: BBC