БНХАУ-д бензин, дизель түлшний жижиглэнгийн үнэ 90 юаниар нэмэгджээ

БНХАУ-д бензин, дизель түлшний жижиглэнгийн үнэ 90 юаниар нэмэгджээ

БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хороо ням гараг/2021.09.19/-т бензин, дизель түлшний үнийн өсөлтийг зарлалаа.

Тодруулбал, олон улсын газрын тосны зах зээл дээрх үнийн өөрчлөлтөөс шалтгаалан ням гарагаас эхлэн бензин, дизель түлшний жижиглэнгийн үнэ 90 юань(ойролцоогоор 13.95 доллар)-иар, тонн тутамд 85 юаниар нэмэгдэх болно гэж тус газраас мэдээлэв.

Улмаар тус улсын Засгийн газар “Петрочайна”, “Синопек”, “CNOOC зэрэг” дотоодын тэргүүлэх газрын тосны компаниудыг улс даяар зах зээлийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад хүчин чармайлт гаргахыг уриалжээ.

Эх сурвалж: Russian.people