Испанийн Ерөнхий сайд НҮБ-ын чуулганд оролцохоос татгалзаж, гамшгийн бүсэд ажиллахаар явжээ

Испанийн Ерөнхий сайд НҮБ-ын чуулганд оролцохоос татгалзаж, гамшгийн бүсэд ажиллахаар явжээ

Канарын арлуудын Ла Пальма хотод галт уулын дэлбэрэлт болж, 5000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд буй. Тэгвэл Испанийн Ерөнхий сайд Педро Санчес нөхцөл байдалтай танилцахаар тус бүс нутагт очжээ. Төлөвлөгөө ёсоор тэрбээр Нью -Йоркт болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох байсан юм. Гэвч байгалийн гамшиг нүүрлэсний улмаас хуваариа өөрчилсөн байна.  

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес

80 мянга гаруй хүн оршин суудаг Ла Палма арлын өмнөд хэсэгт орших Камбре Виежа галт уул нь хамгийн сүүлд 50 жилийн өмнө дэлбэрч байв. Галт уулын дэлбэрэлт өнөөдөр орон нутгийн цагаар 15.00 цагт эхэлсэн бөгөөд халуун лаав ойролцоох тосгонууд руу урсаж эхэлжээ. Мөн галт уул дэлбэрсний дараах чичиргээ хэдэн цагийн турш үргэлжилсэн байна.

Эх сурвалж: BBC