ФОТО: “Эмми 2021” наадмын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

ФОТО: “Эмми 2021” наадмын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

АНУ-ын телевизийн салбарын шилдгийн шилдгийг тодруулдаг 73 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслол албан ёсоор эхэлж, шагнал гардуулах ёслолын ялагчид тодорчээ.

Ковидын цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жил шахам гадаад дотоодод дийлэнх урлагийн томоохон арга хэмжээ, наадмууд цуцлагдаж хойшлогдож байсан бол ийнхүү дахин зохион байгуулагдаж ойрын өдрүүдэд шоу бизнесийн салбарт дуулиан шуугиан ихтэй байгаа билээ.

Гэсэн хэдий ч энэхүү Эмми наадмын хувьд энэ жил хязгаарлагдмал тооны оролцогчидтой задгай талбайд болсон бөгөөд энэ үдэш "The Crown", “Ted Lasso”, “Mare of Easttown” цуврал бүтээлүүд шагналын тоогоор тэргүүлжээ.

  • Шилдэг утга уянгын цувралаар “The Crown”
  • Утга уянгын цувралын шилдэг дүрийн эмэгтэй жүжигчин Оливия Колман
  • Утга уянгын цувралын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин Жош Коннор
  • Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин Жиллиан Андерсон
  • Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин Тобиас Мензиес, “The Crown”
  • Утга уянгын цувралын шилдэг зохиол Питер Морган, The Crown, “War”
  • Утга уянгын цувралын шилдэг найруулга Жессика Хоббс, The Crown, “War”
  • Шилдэг инээдмийн цуврал “Ted Lasso”
  • Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин Жин Смарт, “Hacks”
  • Инээдмийн цувралын шилдэг зохиол Люсиа Аниелло, Пол У Даунс, Жен Статски, Hacks, “There Is No Line (Pilot)”
  • Инээдмийн цувралын шилдэг найруулга Люсиа Аниелло, Hacks, “There Is No Line”
  • Шилдэг богино цуврал “The Queen’s Gambit”
  • Богино цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин Кейт Уинслет, “Mare of Easttown”
  • Богино цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин Эван Макгрегор, “Halston”
  • Богино цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин Эван Питерс, “Mare of Easttown”
  • Богино цувралын шилдэг найруулга Скотт Франк, “The Queen’s Gambit”

Шилдэг богино цуврал  “The Queen’s Gambit”

Богино цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин  Эван Питерс, “Mare of Easttown”

 The Crown, “War” Питер Морган,

The Crown

"The Crown" гол дүр эмэгтэй