ВИДЕО: Франц эр Эйфелийн цамхгаас Сена мөрөн дээгүүр алхаж, олныг гайхшруулжээ

ВИДЕО: Франц эр Эйфелийн цамхгаас Сена мөрөн дээгүүр алхаж, олныг гайхшруулжээ

Францын иргэн Натан Паулин Эйфелийн цамхгаас Сена мөрний нөгөө талд орших Шайлот театр хүртэл нарийн олсон дээгүүр “skywalk” хийжээ.  Тэрбээр 600 метрийн зайг ердөө 30 минутын дотор туулсан байна. Түүний үзүүлбэрийг Эйфелийн цамхаг дээрээс хэдэн зуун хүн үзсэн бөгөөд цахим сүлжээнд цөөнгүй шууд дамжуулалт хийсэн аж.  

Натан Паулин өмнө нь 2017 оны 12 дугаар сард сайн үйлсэд хандив босгох зорилгоор мөн Эйфелийн цамхгаас Сена мөрний дээгүүр утсан дээр алхаж байжээ.

“Skywalk” хэмээх энэхүү экстрем үзүүлбэр нь европ, АНУ, БНСУ, БНХАУ-д эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Монголд энэхүү үзүүлбэрийг үзүүлдэг цорын ганц хүн нь М.Мягмарсайхан юм.

ВИДЕО: