ТАНИЛЦ: Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох алдартнууд

ТАНИЛЦ: Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох алдартнууд

Өнөөдөр /2021.09.20/ АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар их чуулган зохиогдох гэж байгаа билээ.

Тэгвэл энэхүү арга хэмжээнд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор өнгөрсөн баасан гарагт тус улсыг зорьсон юм. Харин өнгөрсөн 2020 оны Ковид-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган цахим хэлбэрээр болж байсан бол энэ жил 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцохоор болжээ.

Мөн Их чуулганд ирээдүйн хойч үе болон өнөөгийн залуу үеийнхэнд зориулан БНСУ-ын BTS хамтлаг илтгэл тавих хуваарьтай байгаа бөгөөд тус арга хэмжээнд дэлхийн зар сурталчилгааны асар өндөр үнэ өртөгтэй одууд болох “Coldplay, Billie Eilish, Camilo Cabello, Shawn Mendes” нар оролцох юм. Харин үүнээс хамгийн өндөр үнээр оролцож байгаа нь BTS хамтлаг гэжээ.

Colplay хамтлаг

Shawn Mendes

Billie Eilish