Манай улсад 15 жилийн дараа үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" мэндэллээ

Манай улсад 15 жилийн дараа үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" мэндэллээ

Энэ жил харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн баяр болж байгаа билээ. Тэгвэл энэхүү тэмдэглэлт үйл явдалд нэмэгдэн манай улсад үүрэн телефоны хамгийн отгон буюу 5 дахь оператор мэндэлжээ.

Өнгөрсөн баасан гараг буюу энэ есдүгээр сарын 17-ны /2021.09.17/ өдөр  “Digital Nation-2021” экспо дээр ОНДО (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) “Телефон яриа” үйлчилгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригоос гардан авсан байна. Ийнхүү ОНДО нь Монголд үүрэн телефоны 5 дахь оператороор албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах аж.