Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Шатахууны шуурхай штаб мэдээлэл хийлээ.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир "Төв магистрал шугамын дагуу байгаа 13 ШТС-уудын ээлж солих хуваарьт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. ШТС-уудын ээлж солих хугацааг 11:00 цагаас хийх үүрэг өгч ажиллаж байна. Бензин.мн платформоор зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдээс шалтгаалан хоцроох, мэдээлэл оруулахгүй байх асуудал гарч байна. Үүнтэй холбоотойгоор ААН-үүдэд тодорхой үүрэг чиглэл өглөө" гэв. Түүнчлэн шатахууны татан авалтын тухай "Аравдугаар сард нийт 57 мянган тонн шатахуун захиалснаас өнөөдрийн байдлаар 36 мянган тонн шатахуун орж ирээд байна. Замд 6000 тонн явж байгаа. 15 мянган тонн ачигдаагүй байна. цаашлаад арваннэгдүгээр сард 57 мянга гэсэн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Ерөнхийдөө бол нэмэгдэнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна" гэлээ.