37 жилийн өмнө Япон оюутнуудын бичсэн лонхтой захидлыг Хавайн арлаас олжээ

37 жилийн өмнө Япон оюутнуудын бичсэн лонхтой захидлыг Хавайн арлаас олжээ

Есөн настай охин Хавайгаас 37 жилийн өмнө бичсэн лонхтой захидал олжээ. Уг захидлыг 1984 онд Японы оюутнууд  төслийн хүрээнд бичиж, Японы баруун хэсэгт орших Мияжима арлын ойролцоох Курошио урсгалд тавьж байсан аж.

Оюутнуудын бичсэн захидлыг Чоши ахлах сургуульд буцааж өгсөн байна. Тус сургуулийн оюутнууд 1984 онд 450 лонх, 1985 онд 300 гаруй лонхыг судалгааны хүрээнд далайн усанд тавьж байжээ.

Лонхноос гарч ирсэн бичиг

Одоогийн байдлаар АНУ, Канад, Филиппин, Номхон далайн төв хэсэгт орших Маршаллын арлууд дахь Вашингтон мужаас нийт 51 лонх олдож, Чошид буцаан өгсөн байна. Харин Хавайгаас олдсон нь 2002 оноос хойш олдсон цорын ганц лонх аж. Тус лонхыг буцаан өгсөн Абби Грахам сургуулийн зүгээс талархал илэрхийлж, бэлэг илгээсэн байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө