Аалзнаас болж сургуулийн 1300 сурагчийг нүүлгэн шилжүүлжээ

Аалзнаас болж сургуулийн 1300 сурагчийг нүүлгэн шилжүүлжээ

Энэ есдүгээр сарын 17-ны өдөр Их Британи улсын Нортхэмптон дахь Малколм Арнольд академид хуурамч бэлэвсэн аалзыг олж харсны дараа сургуульд байсан бүх сурагчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Тодруулбал, Энэхүү хуурамч бэлэвсэн гэгдэх аалз нь өөр төрлийн хортой хар бэлэвсэн аалзтайгаа үргэлж андуурагддаг аж. Хар бэлэвсэн аалзанд хазуулбал могойноос 15 дахин хүчтэй бөгөөд үхлийн аюултай гэжээ. Иймд тус сургуульд аалзыг хооронд нь андуурснаас болж 1300 гаруй сурагчийг нүүлгэн шилжүүлж, хичээлийг танхимаар орохыг түр хориглосон байсан ч эндүүрэл гэдгийг мэдсэн тус сургууль мэдэгдэлдээ, “Хуурамч бэлэвсэн аалз нь хүнийг хазаж чаддаг ч дайрах нь ховор байдаг. Өнөөдөр /2021.09.17/ тус амьтныг бид сургуулиас олсон. Одоогоор хортон шавьжтай тэмцэх ажил явагдаж байгаа. Жинхэнэ хар бэлэвсэн аалз биш учраас санаа зовох шалтгаан байхгүй. Иймд ирэх даваа гарагт сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ” гэжээ.