Нум сумаар хүмүүсийг "агнасан" Голланд эр сэтгэцийн өвчтэй байжээ

Нум сумаар хүмүүсийг "агнасан" Голланд эр сэтгэцийн өвчтэй байжээ

Өнгөрөгч баасан гарагт Голландын Алмело хотод 28 настай Стейнстраат гэх эр тагтан дээрээсээ нум сум /crossbow/-аар хүмүүсийг “агнасан” хэрэг гарчээ.

Уг үйл явдлын бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан бөгөөд цээж нүцгэн эр тагтан дээрээсээ доогуураа явж өнгөрч буй хүмүүс рүү хар хөндлөн нумаа тайван гэгч нь чиглүүлэн харваж байгаа нь олон нийтийг цочирдуулсан юм.

Тус улсын “The Netherlands Times” агентлагийн мэдээлснээр уг хэргийн улмаас хэд хэдэн хүн амиа алдсан байна. Түүний гэрээс мөн хоёр хүний цогцос олдсон аж. Өөр нэг хүн шархадсан байна.

Гэмт этгээд Стейнстраат нь сэтгэцийн эмгэгтэй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэн эмчлүүлж байжээ.

Тусгай хүчний багийнхан түүнийг баривчилж чадсан бөгөөд одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.