Үндэсний номын баяр “Өдөр бүр уншъя” уриатайгаар Сүхбаатарын талбайд гурав дахь өдрөө өнөөдөр /2021.09.19/ үргэлжилж байна. Номын баярын үеэр зуу гаруй асарт шинэ номыг 50 хүртэл хувиар хямдруулан зарж байгаа юм. Сонирхуулахад, УИХ-ын чуулганаар баталсан нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг” гэж тусгасны дагуу энэ өдрийг албан ёсны тэмдэглэлт өдөр болгожээ.
