LIVE: “Чойжин ламын музей”-н шөнийн үзмэрт “Хүрээ цам” үзэсгэлэн болж байна

LIVE: “Чойжин ламын музей”-н шөнийн үзмэрт “Хүрээ цам” үзэсгэлэн болж байна

Чойжин ламын сүм музей” нь 2011 оноос эхлэн “Шөнийн музей” үйл ажиллагааг арав дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Харин энэ жил улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэмтэй байгаа учир “Үдшийн музей-2021” үйл ажиллагааг энэ сарын 15-17-ны өдрүүдэд 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа ажээ.

Тус үйл ажиллагааны хүрээнд иргэдэд “ХҮРЭЭ ЦАМ” үзэсгэлэн болон Монгол улсын түүх, соёлын хосгүй үнэт болон үнэт 6000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлийг сурталчлан таниулж, эхний хоёр өдөрт нийт 2000 гаруй иргэдэд үзүүлсэн байна.

Үдшийн музейд хүрэлцэн ирснээр зочид музейн нийт сүм буюу танхимуудад хадгалагдаж буй үзүүллэгийг үзэхээс гадна, тусгайлан зориулж дэлгэсэн “ХҮРЭЭ ЦАМ” үзэсгэлэнг үзэж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт барилга байгууламж бүхий өвөрмөц орчинд нэгэн үдшийг өнгөрүүлэх боломжийг бүрдүүлжээ.