Дэлхийн хамгийн өндөр мод болох Секвойя моддод шатах аюул нүүрлэжээ

Дэлхийн хамгийн өндөр мод болох Секвойя моддод шатах аюул нүүрлэжээ

Калифорнийн алдарт Секвойя үндэсний хүрээлэн түймэрт автах аюултай тулгараад байна. Хэрвээ галыг секвой модод ургасан хэсэг рүү алдвал дэлхийн хамгийн өндөр, сүрлэг модод хэдхэн цагийн дотор шатаж устана гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

Сьерра Невада мужийн өмнөд хэсэгт орших 2000 гаруй эртний секвой мод бүхий гайхалтай том цэцэрлэгт хүрээлэнд өнөө цагийн хамгийн өндөр мод болох 2500 жилийн настай, 83 метр өндөртэй Генерал Шерман байгаа юм. Мөн Генерал Шерман мод нь эзлэхүүнээрээ дэлхийн хамгийн том мод бөгөөд 1,487 шоо метр хэмжээтэй гэнэ.

Уг гайхалтай цэцэрлэгт хүрээлэн болон дэлхийн хамгийн өндөр, том модыг хамгаалахаар 350 гал сөнөөгч ус цацагч нисдэг тэргээр хүч нэмэгдүүлэн өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм байна. Тэд гал унтраахаас гадна болзошгүй эрсдлийг тооцоолон Генерал Шерман тэргүүтэй моддыг хөнгөн цагаан цаасаар бүрж байгаа ажээ.