ФОТО: ОХУ-ын зураач Николай Рерихийн Монгол нутгаар аялахдаа туурвисан бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийжээ

ФОТО: ОХУ-ын зураач Николай Рерихийн Монгол нутгаар аялахдаа туурвисан бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийжээ

ОХУ-ын Буриадын БНУ-ын нийслэл Улаан Үд хотод нэрт зураач Николай Рерихийн “Чаша неотпитая. Монголия” буюу "Сав хэрэглэдэггүй Монгол" үзэсгэлэн нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнг Монгол ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан гаргасан аж.

Николай Константинович Рёрих (1874 оны 10 сарын 9- 1947 оны 12 сарын 13) нь герман гаралтай Оросын зураач. Урлагийн ертөнцөд төдийгүй эрх зүйн салбарт ч амжилт олсон эрдэмтэн юм. Тэрбээр Ази тивд судалгааны ажил хийхээр ирэхдээ 1927 оны үед Монголд ирж, Монголчуудын амьдрал ахуй, байгалийн тухай бичиж, олон бүтээл туурвиж байжээ.

“Чаша неотпитая Монголия” үзэсгэлэн нь ирэх сарын 10-ыг хүртэл үргэлжлэх юм байна.