Өнгөрсөн шөнө АИ-95 бензины үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ

Өнгөрсөн шөнө АИ-95 бензины үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ

Өмнөх өдрүүдэд АИ-95 бензиныг 2450 төгрөгийн үнэтэйгээр шатахуун түгээх станцуудаар борлуулж байсан бол өнгөрсөн шөнө 2550 төгрөг болж даруй 100 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Гэтэл гурав хоногийн өмнө /2021.09.14/ бензины хомсдол үүсэж, гадуур АИ92 олдохгүй байна гэх иргэдийн гомдолын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийхдээ “Шатахууны хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан. Гэхдээ бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа. Мөн үнэ нэмэгдэх ч нөхцөл байхгүй. Тэр ч бүү хэл шатахуун түгээх станцуудад шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгах санал хүргүүлээд байна” гэж мэдэгдэж байсан билээ.