Ц.Элбэгдоржийн Хятадын удирдагч Си Жиньпиний талаар хэлсэн үгийг “TIME” сэтгүүл онцолжээ

Ц.Элбэгдоржийн Хятадын удирдагч Си Жиньпиний талаар хэлсэн үгийг “TIME” сэтгүүл онцолжээ

“Time” сэтгүүл 2021 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр Ши Жиньпинийг нэрлэжээ. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Си Жиньпиний талаар хэлсэн үгийг онцолсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Си Жиньпин даргатай би 30 гаруй удаа уулзаж, ганцаарчилсан ярилцлага хүртэл хийж байсан боловч цаг хугацаа хэмнэх үүднээс гурван зүйлийг онцлон хэлмээр байна.

  • Нэгдүгээрт, Си дарга эх орон, ард түмэндээ маш их хайртай. Хятадад төрийн айлчлал хийхийг урих үед би түүнээс “хаашаа очих вэ” гэж асуусан юм. Тэр хариуд нь “Шэньси муж дахь миний өвөг дээдсийн гэрээр зочлоорой. Гайхамшигтай газар” гэж хэлсэн. Би Өвөрмонголд очиж нутгийн нэгэн гэр бүлтэй уулзахыг хүсэж байгаагаа нэмж хэлсэн. Тэр дахин маш эелдгээр хүлээн авсан.
  • Хоёрдугаарт, Си даргад бардам зан байдаггүй. Тэрээр бусад орны иргэн, түншүүдтэйгээ адил тэгш харьцдаг.
  • Гуравдугаарт, би Коммунист нам Хятадад цөөнх болсон үндэстнүүдэд хэрхэн хандаж байгаатай огт санал нийлэхгүй байна. Хятадад байгаа монголчуудын амьдралын хэв маяг, соёл, хэл нь өөр. Тэд эдлэх, өвлөх үндсэн хуулиар олгогдсон хүний эрхтэй. Эдгээр эрхийг хамгаалах ёстой. Уйгур үндэстний цөөнхөд чиглэсэн, ойролцоогоор 1 сая гаруй хүнийг засгийн газрын хуаранд хорьсон Хятадын ассимиляцын бодлого ирээдүйгүй байна”.



Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө