Жуулчдад ямаатай селфи хийхгүй байхыг анхааруулжээ

Жуулчдад ямаатай селфи хийхгүй байхыг анхааруулжээ

Уэльсийн далайн эргийн нэгэн хот дахь хадан цохион дээр ямаатай селфи хийхгүй байхыг жуулчдад анхааруулжээ.

Тодруулбал, Тус улсын Лландудно эргийн хамгаалагч нар хадан цохионы эрмэг дээр ямааг харж, хамт селфи хийхээр оролдож буй жуулчид олноор ирж байгаа төдийгүй хэд хэдэн жуулчин өөрсдийгөө аюулд оруулсан талаар мэдээлжээ.

Тус хотын ямаан сүрэг нь хотоороо чөлөөтэй тэнүүчилдгээрээ дэлхийд алдартай бөгөөд ихэнх цагаа хадан цохио, цэцэрлэгт хүрээлэнд өнгөрөөдөг боловч цаг агаар таагүй үед хотынхоо төврүү очдог байна. 

Лландудногийн эргийн хамгаалалтын багийн ажилтан Эндрю Мурградойд хэлэхдээ, “Ойролцоогоор 120 ямаа бүлэглэн бэлчдэг бөгөөд ихэнх нь хадан дээр гарч байна. Энэ нь жуулчдыг ихээхэн татаж байгаа нь санааг зовоож байна. Жуулчид ихэвчлэн хамт зураг даруулах гэж ойртсоноор хадан цохионоос унаж, бэртэх асуудал үүсэж байна” гэсэн байна.

Эх сурвалж: BBC,UNILAD