ОХУ-ын шүүхээс “Facebook” болон “Twitter” компаниудад их хэмжээний торгууль ногдуулжээ

ОХУ-ын шүүхээс “Facebook” болон “Twitter” компаниудад их хэмжээний торгууль ногдуулжээ

ОХУ -ын шүүх “Facebook” (FB.O) болон “Twitter” (TWTR.N) компаниудад “Засгийн газраас хориглосон агуулгыг устгаагүй” гэсэн шалтгаанаар  торгууль ногдуулжээ. 

Хориглосон агуулгуудын дунд тус улсын эрх баригчдын сөрөг хүчний тэргүүлэгч А.Навальныйтай холбоотой мэдээлэл ч багтсан байна. Мягмар/2021.09.14/ гарагт Таганскийн дүүргийн шүүхээс “Фэйсбүүк” компанид нийт 21 сая рубль буюу 287,850 ам.долларын торгууль ногдуулсан бол “Твиттерт” 5 сая рублийн хоёр торгууль оноожээ.

Одоогоор тус компаниуд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Оросын эрх баригчид олон нийтийн сүлжээнд тавих хяналтаа чангатгахын тулд гадаадын интернет компаниудыг бүрэн эрхт оффисоо нээхийг шаардаж буй. Үүгээр ч зогсохгүй иргэдийнхээ хувийн мэдээллийг зөвхөн Оросын нутаг дэвсгэрт хадгалахыг хүссэн байна.

Мөн мягмар гарагт тус улсын Засгийн газраас  гадаадын өмчит дижитал үйлчилгээнд шинэ татвар ногдуулах төлөвлөгөөг танилцуулсан нь дотоодын технологийн салбараа дэмжих зорилготой юм.  

Эх сурвалж: Reuters