БНСУ анх удаа шумбагч онгоцны баллистик пуужин туршжээ

БНСУ анх удаа шумбагч онгоцны баллистик пуужин туршжээ

БНСУ шумбагч онгоцны баллистик пуужин амжилттай туршлаа гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлжээ.  Пуужингийн туршилтыг БНСУ-ын Батлан хамгаалах хөгжлийн газрын туршилтын ерөнхий талбайд лхагва гараг /2021.09.15/-т явуулсан байна.

Туршилтад тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Засгийн газар, армийн гол албан тушаалтнууд байлцжээ. Туршилтын үр дүнг цэргийн шинжээчид үнэлж, шумбагч онгоцны баллистик пуужинг зэвсэглэлд оруулах эсэхийг шийдэх аж.

"Шумбагч онгоцны баллистик пуужинг эзэмших нь тэргүүн шугамд аюул заналыг тогтоон барих стратегийн хувьд маш чухал ач холбогдолтой бөгөөд ирээдүйд Солонгосын хойгт энх тайван тогтоож, бие даасан үндэсний батлан хамгаалалтыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдэлд дурджээ.Шумбагч онгоцны баллистик пуужинг үйлдвэрлэхэд хэцүү байдаг тул зөвхөн АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Энэтхэг улсууд эзэмшдэг аж. БНСУ ийм пуужин бүтээж чадсан дэлхийн долоо дахь улс боллоо гэж “Yonhap” агентлаг мөн онцолжээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө