ЭЕШ-ийн дүнгээр Өвөрхангай аймаг улсад тэргүүлж, Дорноговь аймаг удаалжээ

ЭЕШ-ийн дүнгээр Өвөрхангай аймаг улсад тэргүүлж, Дорноговь аймаг удаалжээ

Өвөрхангай аймаг 2020-2021 оны элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд нэгдүгээр байрт тус шалгарчээ. Боловсролын үнэлгээний төв нь stat.eec.mn цахим сайтаар дамжуулан аймгийн боловсролын газар, сургуулиудад жил бүр ЭЕШ-ын дүн оноонд анализ, дүгнэлт хийх боломж бүрдүүлдэг. Тус сайтаас авсан мэдээллээр Өвөрхангай тэргүүлж, Дорноговь аймаг удаалжээ. Харин гуравдугаар байранд Баянхонгор аймаг орсон бол, дөрөвдүгээр байрт Дорнод аймаг орсон байна.