Талибанчуудын эсрэг цэрэг босгож байлдсан Хазара бүсгүйг АНУ хүлээн авчээ

Талибанчуудын эсрэг цэрэг босгож байлдсан Хазара бүсгүйг АНУ хүлээн авчээ

Афганистаны Чаркинт дүүргийн Засаг дарга, Талибан хөдөлгөөний эсрэг тэмцэгч Салима Мазариг сүүлийн хэдэн долоо хоногийн турш дэлхий нийт олзлогдсон, бүр нас барсан гэж бодож байв. Гэвч тэр эрүүл саруул байгаагаар зогсохгүй Афгинастаниас дүрвэж АНУ-д очсон талаар “Time” сэтгүүл мэдээллээ.

Салима Мазари гэж хэн бэ. Эмэгтэйчүүдийн эрх маш хязгаарлагдмал гэгддэг Афганистанд гуравхан эмэгтэй дүүргийн Засаг дарга байдаг.  Тэдний нэг бол Салима Мазари хэмээх Хазари бүсгүй юм. Засгийн газрыг дэмжигч цэргийн удирдагч тэрбээр олон улсад нэр хүндтэй, зоригтой тэмцэгч гэдгээрээ алдаршжээ. Өдгөө 39 настай Салима Мазари Кабулаас хойд зүгт 230 милийн зайд орших Чаркинтыг хамгаалахын тулд идэвхийлэн зүтгэсэн.

Афганы өмнөх засаг нуран унахаас өмнө Талибанчууд Чаркинт рүү 30 гаруй удаа дайрсан бөгөөд дайралт болгонд Салима Мазари цэргүүдээ удирдаж, тэдний эсрэг тулалдсан байна. Ийм ч учраас Талибанчууд түүнийг байгаа болгосон гэж хэлж болно.

Гэвч өнгөрсөн наймдугаар сард Салима Мазари ор сураггүй алга болсон юм. “People” сэтгүүл, “Insider” зэрэг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Мазариг баривчилсан байж болзошгүй тухай нийтэлж байв. Улмаар түүний дэмжигчид твиттер хуудсанд Салимаг суллахыг шаардсан компанит ажил өрнүүлж, “#FreeSalima” хаштагаар давлагаалж эхэлсэн юм.

Жирэмсэн цагдааг хөнөөж, аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудыг буудаж, Талибанчуудын харгислал газар авах тусам олон хүн Салимаг нас барсан гэж байсан юм. Гэвч өчигдөр/2021.09.15/ “Time” сэтгүүл баттай эх сурвалжаас авсан мэдээллээр олон хүнийг баярлууллаа. “Time”-д бичсэнээр Салимаг Афганистанаас зугтсаныхаа дараа АНУ-д тодорхойгүй байршилд байгаа аж.

Эх сурвалж: Time




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө