Фарерын арлуудад нэг өдрийн дотор 1400 гаруй дельфин агнасан нь шүүмжлэл дагуулж байна

Фарерын арлуудад нэг өдрийн дотор 1400 гаруй дельфин агнасан нь шүүмжлэл дагуулж байна

Өнгөрсөн Ням гараг/2021.09.12/-т Фарерын арлуудад нэг өдрийн дотор 1400 гаруй далайн гахайг агнасан нь түүхэн дэх хамгийн том ан агнуур болжээ.

Орон нутгийн эрх баригчдын хэлж буйгаар энэ нь жил бүр хийдэг уламжлалт халимны агнуур байсан аж. Гэвч байгаль хамгаалах байгууллагууд энэ явдалд маш их цочирдож, эсэргүүцэж байна. Тухайлбал, Тэнгисийн хоньчдыг хамгаалах бүлэг “энэ бол харгис хэрцгий аллага” гэж буруутгажээ. Тус байгууллагын мэдээлж буйгаар дельфинүүдийг хурдны завиар тээвэрлэж эрэг дээр гаргасны дараа алсан байна.

Фарерын арлууд нь Атлантын далайд Шотланд, Исландын дунд оршдог Данийн Вант Улсын автономит улс юм. Жил бүрийн халим агнуур буюу Фарер хэлээр хийдэг “grindadráp” нь олон зууны турш нутгийн соёлын нэг хэсэг байсаар иржээ.

Хэдийгээр уг зан үйл амьтны эрхийг хамгаалах байгууллагуудын шүүмжлэлд өртөөд удаж буй ч нутгийн иргэд энэ хамгаалсан байр суурьтай байдаг. 

Эх сурвалж: BBC