“Space X” хүнд даацын пуужин хөөргөх шинэ хөдөлгүүрээ туршихаар төлөвлөж байна

“Space X” хүнд даацын пуужин хөөргөх шинэ хөдөлгүүрээ туршихаар төлөвлөж байна

Ирэх долоо хоногт АНУ-ын “Space X” компани хүнд даацын пуужин хөөргөх "Heavy booster" хэмээх шинэ төрлийн хөдөлгүүрийг туршихаар төлөвлөж байна. Энэхүү пуужин нь 29 ширхэг хөдөлгүүрээс бүрдэх бөгөөд 16 сая фунт тийрэлтийн хүчийг  бий болгох чадалтай ажээ.

Пуужингийн тийрэлтийн хүчийг одоо ашиглаж буй “Falcon 9” пуужингийн хөдөлгүүрийн тийрэлтийн хүчтэй харьцуулбал даруй 9.4 дахин их аж.

Уг пуужинг Техас мужийн нутагт байрлах “Space X” компанийн гарааны цогцолбороос хөөргөх бөгөөд пуужингийн дээр бэхэлсэн туршилтын сансрын хөлгийг Хавайн арлын ойролцоо газардах тавцан дээр буулгахаар төлөвлөжээ.